Эрдэнэтийн уурхайчид эрүүл мэндээ дээдэлдэг Онцлох

11 12-р сар 2018 12:00
350 удаа үзсэн

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Уурхайчин соёлын ордон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Эмнэлэг сувилалын цогцолбор хамтран “Ажилчин хүний эрүүл мэнд-40” соёл урлаг, эрүүл мэндийн уралдааныг компанийн 12 цехийн дунд зохион байгууллаа. Ажилчин хүний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, алдаршуулах, эрүүл зөв ажиллах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээний тэргүүн байрыг Ил уурхайн “Уурхайн бүргэдүүд” баг эзэлж, нэг сая төгрөг, Гран-при цомын эзэн болов. Хоёрдугаар байранд Дулааны цахилгаан станцын “Инээмсэглэл” баг, гуравдугаар байранд Спорт ордны “Хангарьд” баг орж, Засвар механикийн заводын “Эрүүл күүл” баг тусгай байрыг эзэллээ. Шилдэг мэндчилгээгээр Баяжуулах фабрикийн “Манлайлагч” баг шалгарч, шилдэг илтгэлээр Эмнэлэг сувилалын цогцолборын “Довтлогч” багийн илтгэгч Ц.Батаа, шилдэг өглөөний дасгалаар Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим” баг, шилдэг үзүүлбэрээр Чанар хяналтын хэлтсийн “Эрч хүч” баг, шилдэг хөгжөөн дэмжигчээр Тээвэр ложистикийн албаны “100%” баг, шилдэг манлайлалаар Автотээврийн байгууллагын баг тус тус шалгарав. Мөн “Ажилчин хүний эрүүл мэнд-40” уралдааны үеэр өвчилж байгаагүй, хамт олондоо үлгэр жишээ болсон, эрүүл дадал, хэвшлийг сурталчилсан ажилтныг алдаршуулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

У.Цэрэнбат


 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 07:00
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог