Гидроциклон шинээр суурилуулж байна Онцлох

05 12-р сар 2018 12:00
375 удаа үзсэн

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өнгөрсөн наймдугаар сараас 24-р гидроциклоныг угсарч, суурилуулж байна.  Энэ нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм.  Өмнө нь  тус  хэсгийн  өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц  гидроциклон  суурилагдсан.  Долоон гидроциклоноос бүрдсэн нэг багцыг дахин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх аж. Уг гидроциклоны хяналт удирдлагын системийг тохируулан суурилуулах ажлыг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсэг гүйцэтгэж байна.  Гидроциклоныг энэ  сарын сүүлчээр  хүлээлгэн өгөхөөр  Баяжуулах үйлдвэр  болон Засвар монтажийн цехийн ажилчид шамдан ажиллаж байна.

 

Я.ЭНХ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 05 12-р сар 2018 08:27
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог