×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэндчилгээ Онцлох

09 7-р сар 2017 12:00
254 удаа үзсэн

Баялаг бүтээгч уурхайчид, эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

     Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
     Эрийн гурван наадам нь Монгол улсын бүрэн эрхт байдал, манай ард түмний их түүх, нүүдэлчдийн соёл, ёс заншлын тод илэрхийлэл бөгөөд түмэн олны  өргөн их баяр цэнгэл  билээ.
    Монгол хүн бүрийн бэлгэ, ерөөл бүрдсэн, зуны энэ сайхан өдрүүдэд Орхон аймгийн баяр наадам тохиож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин хамт олон 2017 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт зорилтоо бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлсэн амжилтаар баяр наадмаа угтаж байна. Оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр ХХК 269 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.
     Эрдэнэтчүүд бид бүтээн байгуулалт, ололт амжилт, бүтээл туурвилаараа бахархан баяр наадмаа  тэмдэглэж, ирээдүйд  хийх  ажлаа төлөвлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах болно. Үйлдвэрийн насжилтыг уртасгахын тулд геологийн судалгааны ажилд гурван сая ам доллар төлөвлөснөө зургаан сая болгон нэмэгдүүллээ. Орхон аймгийн хөгжил “Эрдэнэт” үйлдвэртэй салшгүй холбоотой.
    Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол оронд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай хэрэгжүүлсэн хамгийн сайн үлгэр жишээ үйлдвэр, орон нутаг юм. 2017 оны 5-р сарын 1-нээс үйлдвэрийнхээ нийт ажиллагсдын цалинг 10 хувиар нэмэгдүүллээ.
   7-р сарын 1-нээс цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлээд байна. “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймгийн хөгжлийн асуудлаар хамтран ажилладаг уламжлалаараа хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.  
     Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн хөгжил ба Орхон аймаг” сэдэвт уулзалт,“1000 инженерийн зөвлөгөөн”, уул уурхайн салбарын “Төвийн бүсийн чуулган”-ыг амжилттай зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр, Баян-Өндөр сумын 23 багтай түншийн харилцаа тогтоож цаашид хамтран ажиллах  гэрээ байгуулаад байна.
    Зууны манлай  бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад бүтээлч хөдөлмөрөө зориулсан геологичид, илгээлтийн эзэд, анхдагчид, барилгачид, ОХУ-ын болон бусад улсын мэргэжилтнүүд Та бүхний гавьяа зүтгэл, бүтээлч хөдөлмөрөөр Эрдэнэтчүүд бид үеийн үед бахархах  болно.
   Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид, хүндэт уурхайчид, тэдний гэр бүл, ахан дүүс, наадамчин олон Та бүхэндээ эр бяр, хурд шандас, цэц  мэргэний гайхамшгийг бишрэн, баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sh.D) Х.БАДАМСҮРЭН

                                        

 

 

 

 

 

 

 

 

.

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог