Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 8-р сар 2018

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртлээ. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр  “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
     Тэрээр энэ удаагийн Азийн зуны спортын наадмын анхны алтан медалийг хүртсэнээр ийнхүү Азийн хошой аварга боллоо.
     Мөн Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин, Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гээд Монголын чөлөөт бөхийн үе үеийн шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв.
     Э.Бэхбаярын анхны багш нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ аж.

    Катодын зэсийн “ Ачит Ихт” ХХК , “БиДиСЕК” үнэт цаасны компани хамтран өөрийн компанийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад зориулан гаргасан давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх төсөл, шинээр байгуулж буй хаалттай хувьцаат  компани болох “Ачит зэс”-ийн үйл ажиллагааны талаар өнөөдөр танилцууллаа. “Ачит зэс” компанийн гаргаж буй давуу эрхийн хувьцаа нь Монголдоо анхдагч бөгөөд энгийн хувьцаанаас өөр нөхцөлтэй юм байна. Тухайлбал, хувьцааг гурван жилийн хугацаатай эзэмшиж, улирал тутам ноогдол ашиг хүртэж, шаардлагатай бол арилжиж болох аж. “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид, “Ачит Ихт” компанийн ажилчид хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийн сонголтоор, давуу эрхээр хувьцаа эзэмшиж, үүгээр дамжуулан уул уурхайн баялгаас  хүртэх боломжийг олгож байгаа юм гэж тус компанийн Тамгын газрын дарга Ц.Ариунжаргал онцоллоо.
    “Ачит ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс гаргахаар 2014 онд ашиглалтад орсон. “Эрдэнэт”-ийн овоолгоос гаргаж буй цэвэр зэс нь Лондонгийн металын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг юм.

 

 


У.Цэрэнбат
 

     Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Эрч хүч-2018” мэргэжил, ур чадвар, спортын наадам Эрдэнэт хотноо энэ сарын 10, 11-ний өдөр болж байна. Тус наадамд Улаанбаатар хот, Төв, Хангай, Говийн бүсийн 11 аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн ажилтан, ажилчид оролцож байгаа юм. Өнөөдөр холбооны инженерүүд шилэн кабель холболтыг түргэн хугацаанд гүйтгэх даалгавраар ур чадвараа сорин өрсөлдлөө.

У.ЦЭРЭНБАТ

 

     Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа. 100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42% нь инженер техникийн ажилтан, 58% нь ажилчин, ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 25% нь технологийн, 37% нь механикийн, 17% нь эрчим хүчний, 6% нь автоматжуулалтын, үлдсэн 15% нь бусад чиглэлийнх байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудаас Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн автоматикийн инженер Д.Оюунцэцэг сайн саналын системээр дамжуулан нийт 36 санал гаргаж, 61%-ийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дахь удаа жагсаалтыг тэргүүлсэн бол, захиргаа болон нийгмийн цехүүдийн ажилтнуудаас Захиргаа хүний нөөцийн хэлтсийн архивын ажилтан М.Энхзаяа сайн саналын системээр дамжуулан нийт 69 санал гаргаж, 5.7%-ийг нь хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна.

 


У.Бат

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” эмнэлгийн эмч нар хийж, тэдэнд зөвлөгөө өгсөн. Компьютер томограф, уушигны нарийн шинжилгээнд хамрагдсан 35 иргэн тус бүр 185 мянган төгрөгийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. Цаашид цагаан тоостой бүс нутагт амьдардаг 3700 гаруй иргэдээс дахин 270 гаруй хүнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн онцолсон.

 

У.Цэрэн

 

       Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар, “Монголын зэс” корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын болон Эрдэнэтийн 41 хүүхэд ОХУ-ын Буриадын Байгаль далайн эрэг дэх “Байгальские Волны” олон улсын зусланд амрахаар хөдөллөө.  Тус корпораци 1000 хүүхдийг зусланд амраах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү төсөлд хамрагдсан эхний ээлжийн хүүхдүүд зуслангаа зорив.

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог