×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ Онцлох

04 6-р сар 2018 12:00
1187 удаа үзсэн

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм. Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэтгэлгээр гадаадад суралцуулах, аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Сэлэнгэ сум чиглэлийн авто замын трассыг шинэчлэн тогтоож, засварлах, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Булган аймагт мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог