×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Тээвэр ложистикийнхон 40 бүтээлч ажил өрнүүлнэ Онцлох

11 1-р сар 2018 12:00
89 удаа үзсэн

     Тээвэр ложистикийн албаны хамт олон Эрдэнэт үйлдвэрийнхээ  түүхт ойд  40  бүтээлч ажлаар бэлэг барихаар  бэлтгэл ажилдаа оржээ.
     Тээвэр ложистикийн албаны хамт олон одоогийн байдлаар хоногт 29 вагон ачиж байна. Оны эхэнд төмөр замаар тээвэрлэгдэх ачааны хэмжээ ихэсч байгаатай холбогдуулан жижүүр гаргаж, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад түлхүү анхаарч байгааг  цехийн удирдлагууд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогын  ажлын үр дүнд материал техник хангамжийн агуулахад хадгалагдаж байгаа барааны нэр төрлийг ангилан ялгах, эмхлэх цэгцлэх ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд  байна. Мөн тус  албанд 3-5 жил болон түүнээс дээш жил хадгалсан, ашиглагдахгүй  таван тэрбум гаруй төгрөгийн бараа материал байдаг. Тэдгээр бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг бууруулах чиглэлээр өнгөрсөн онд дэвшилттэй ажиллажээ. Тэгвэл шинэ онд энэхүү зорилтоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Нээлттэй хаалга”-ны өдөр, гадны байгууллагад борлуулах үнийн дүнгийн зөрүү гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 11 1-р сар 2018 01:39
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог