Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Шохой нунтаглах тээрмийг солино Онцлох

08 1-р сар 2018 12:00
305 удаа үзсэн

     Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн шохойн сүү бэлтгэх технологийн хэсэгт  шохой нунтаглах тээрмийг энэ онд солино. Өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн  хэрэгцээ шаардлагыг хангах, шохойн сүүний чанарын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилгоор ийнхүү техникийн шинэчлэл хийх аж.  Одоо  МШР-1,5х5,6 маркийн  тээрэм ашиглаж байна.  Орчин үеийн өндөр хүчин чадалтай тээрэм суурилуулснаар үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, баяжмалын чанарыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн шохойн агуулахын явган замыг энэ онд шинэчлэх аж. Металл хийцтэй энэхүү замыг Техмонтаж компанид үйлдвэрлэн, Засвар монтажийн цех суурилуулах  юм байна.

Э.ТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 08 1-р сар 2018 07:13
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог