×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Баяжуулах үйлдвэрийн төв корпусын тээрмийг солих ажил эхэллээ Онцлох

03 1-р сар 2018 12:00
326 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн хамт олон компанийн техник шинэчлэлийн хүрээнд онцгой үүрэгтэй ажилладаг. Оны эхний ажлаа  тус хэгийнхэн Баяжуулах үйлдвэрийн  төв корпусын 2,3-р тээрмийг солихоор төлөвлөсөн гэдгийг хэсгийн удирдлагууд онцоллоо. Энэ ажлын хүрээнд төв корпусын нэг  тээрмийн барабаныг хүлээн аваад байна. Одоогоор хяналтын угсаргааны ажил хийгдэж байгаа бөгөөд үүний дараа тээрэм солих ажлыг эхлүүлнэ.
     Тус Засварын хэсэг нь  17 инженер техникийн ажилтан 134 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэлийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэж байна.  Тус хамт олон ХАБЭА-н чиглэлээр ноцтой эрсдэлийн шалгах хуудсыг 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ. Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчилгүй хамт олон болж, амжилттай ажилласан байна. Тус хэсгийн бүтээлч хамт олон энэ онд техник тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан тээрмийн шинэчлэл болон засварын ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.


 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог