×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Ногоон төгөл”-ийг өргөжүүлэх ээлжит намрын мод тарих ажиллагаа өрнөлөө Онцлох

12 10-р сар 2017 12:00
149 удаа үзсэн

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Байгаль орчныг хамгаалах хэлтсийн санаачлагаар үйлдвэрийн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон төгөл” төслийг 2013 оны 08 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.Өнөөдрийн байдлаар 30 га талбайг хашаажуулан нийт 21 төрлийн 10820 ширхэг модыг тарьж ургуулан усалгааны иж бүрэн ситемийг ашиглалтанд оруулсанаар модны ургах нөхцлийг бүрэн бүрдүүлж байна.Ногоон-төгөл төслийг ирээдүйд бичил цэцэрлэгт хүрээлэн болгохоос гадна экологийн боловсролын төв, мод үрслүүлэх хүлэмж зэргийг байгуулан улсдаа анхны экологийн цогц төвийг байгуулахаар зорин ажиллаж байна. Мод тарих үйл ажиллагаанд үйлдвэрийн ажилтан, ажиллагсад идэвхитэй оролцож байгааг онцолж байна.


 Д.Пүрэвжаргал
 


   
 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 12 10-р сар 2017 00:21
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог