×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Баяжмалын уутны үйлдвэр үүдээ нээлээ Онцлох

10 7-р сар 2017 12:00
307 удаа үзсэн
     Улс хувьсгалын үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Эрд Сүлж компани шинэ үйлдвэрээ нээв. Энэ бол Зэсийн баяжмалын шуудай үйлдвэрлэх үйлдвэр юм.
     Эрд Сүлж компани өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэлийн байраа өргөтгөн ийнхүү баяжмалын шуудайны үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Тус үйлдвэр нээгдсэнээр баяжмалын шуудайны үйлдвэрлэлийн гарц сайжирч нэг сард үйлдвэрлэх хэмжээ хоер дахин нэмэгдэж, 12-18 мянган ширхэг баяжмалын уут оёх хүчин чадалтай болж байна.
     Мөн энд 40 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Өнөөдөр болсон тус үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал буюу Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт, Эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар оролцож, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахад өндөр үр ашиг өгөх үйлдвэр нээгдэж буйд талархлаа илэрхийлэв.
     Эрд Сүлж компанийн баяжмал ачиж, савлах уутны цех нь нэг сард 6-8 мянган ширхэг баяжмалын уут оёж байсан бол дээрх үйлдвэр ажиллаж эхэлснээр хүчин чадал нь хоер дахин нэмэгдэх болж байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 11 7-р сар 2017 10:26
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог