×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэрийн гадна талбайг шилдэг дизайнеруудын шийдлээр тохижуулна Онцлох

08 7-р сар 2017 12:00
646 удаа үзсэн
     Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Энэ бэлгэдлээр Эрдэнэт үйлдвэрийн Үйлчилгээ аж ахуйн албаны хамт олон Ерөнхий захиргааны  нэгдүгээр байрны үүд болон гадна талбайг  шинэ өнгө төрх бүхий шийдлээр тохижуулахаар зорьж байна. 
     Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг  угтсан ажлын хүрээнд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны үүд, гадна талбайг  тохижуулах орчин үеийн загвар, өвөрмөц  уран шийдэлтэй  зураг  төслийн уралдааныг зарлажээ. Уралдаанд  нийт 9 дизайнер бүтээлээ ирүүлснээс эхний гурван байранд шалгарсан бүтээлийг дахин боловсруулж, эцсийн хувилбараар тохижилтын ажлыг эхлэхээр болсон байна. 
     Зураг төслийн уралдааны зорилго  нь үйлдвэрийн ажилчдын үдийн завсарлага, амралтаа ая тухтай өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх, тэдний бахархлыг төрүүлэхүйц орчин үеийн шийдэлтэй, өнгө үзэмжийг бий болгоход чигглэгджээ. Өвөрмөц уран шийдэлтэй интерьер, шинэ санааг нэвтрүүлсэн төслөөр дизайнер И.Отгон-Эрдэнэ, А.Чимиддолгор, О.Баясгалан нарын хамтын бүтээл шалгарсан бол удаах байранд дизайнер, зураач Д.Батбилэг, дизайнер Б.Эрдэнэбат, Б.Бямбажав, Г.Бямбацэрэн нарын бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд  Үйлдвэрлэлийн хэлтэс, Төслийн менежментийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс болон Үйлчилгээ аж ахуйн албаны мэргэжилтнүүд ажилласан байна. 

 

 
Сүүлд өөрчлөгдсөн Бямба, 08 7-р сар 2017 09:34
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог