Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Ач тусын сайхныг мэдрүүлсэн Эрдэнэт үйлдвэр, орон нутгийнхандаа талархаж байна Онцлох

05 7-р сар 2017 12:00
129 удаа үзсэн
     Хүнд хэцүү цаг үед сэтгэлийн дэм хайрлаж, өргөө цагаан гэртэй болгож өгсөн Орхон аймгийн удирдлага, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Улаан  загалмай нийгэмлэгийнхэндээ   маш их баярлалаа. Ач  тустай  байхын сайхныг энэ  цаг  мөчид мэдэрч  байна” гэж Эрдэнэ багийн иргэд ярив. Тэд өнгөрсөн зургаадугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон, Булган аймгуудыг зурвас хэсэгт болсон хүчтэй мөндөр, салхины улмаас гэр оронгүй болсон юм. Харин байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан хохирлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд, Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэр ХХК, Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд  хурдан шуурхай  хамтран ажиллаж, гэр орноо алдсан иргэддээ гэр олгохоор болсон байна. Өнгөрсөн баасан гаригт  Оросын булаг , Залуугийн өвөрт зусч буй Л.Бөндөр, П.Энхтайван нарын таван өрхөд эхний ээлжийн тусламжийн гэрийг гардуулав. Тэгвэл өнөөдөр Эрдэнэ багийн иргэн Ө.Баянбилэг, Н.Доржсүрэн, Ц.Харнүдэн, Ж.Мөнхбаяр,  Жаргалант сумын иргэн Ш.Бямбажав, Т.Нямбат нарын 10 айлд Эрдэнэт үйлдвэр ХХК болон  Улаан загалмайн нийгэмлэгээс олгож буй гэрийг орон нутаг болон үйлдвэр байгууллагын удирдлагууд гардуулж өглөө. Ингэснээр байгалийн гамшигт нэрвэгдэн гэр оронгүй болсон 15 айл гэртэй болов.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:47
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог