×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Төвийн хэвлэлүүд Эрдэнэт үйлдвэрийн талаар онцлов Онцлох

04 7-р сар 2017 12:00
521 удаа үзсэн
     Ойрын өдрүүдэд хэвлэгдсэн төвийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”, ”Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонинууд “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх мэдээллийг онцолжээ. Тухайлбал, Оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелэв.  Орхон аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 100 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийх зэрэг 27 ажлыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд Орхон Булган аймгийн нутгийн зурвас хэсэгт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах аяныг эхлүүлж, Баян-Өндөр сумын таван  иргэнд гэр олгосон тухай мэдээллийг тэргүүн нүүрэндээ нийтэлсэн байна. Мөн орон нутгийн мэдээллийн Erdenetnews.mn, Erdenetinfo.mn, Etzone.mn сайтууд нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйл явдалд анхаарал хандуулав.
     Улс орны эдийн засагт хэзээнээс жинтэй байр суурь эзэлсээр ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олны ажил, үйл ажиллагаа хэвлэлийнхний анхаарлын төвд, бичих гол сэдэв хэвээр байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
    
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:47
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог