Нийгмийн хариуцлага

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар тэргүүтэй цахилгааны лабораторийн багш, оюутнууд аюулыг мэдрүүлэх 12 төрлийн төхөөрөмж хийж, туршилтаар суурилуулаад байна. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сард ХАБЭА-н хэлтсээс хагас жилийн хугацаатай зарласан аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх уралдааны хүрээнд хийгдсэн ажил юм. Уралдааны зорилго, үр дүнгийн талаар ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярихдаа “Өөрсдийн  үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюул эрсдэлийг арилгахад бодитой ажил хийх зорилгоор үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын амлалт авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүний хүрээнд, аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх болзолт уралдаан зарлаж, эхний улирлын байдлаар ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар цехүүдийн хэмжээнд 18 тоног төхөөрөмж 50-100 хувийн биелэлттэй суурилагдсан байна. Эдгээрээс хамгийн өндөр түвшинд хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багийнхны ажил боллоо” гэж дүгнэв. 

Цахилгааны аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийг бодитоор хийнэ гэвэл үзүүлэн нь өөрөө аюултай болох талтай. Тиймээс бид бага хүчдэлээр, лед гэрэл ашиглан орлуулах аргаар хийсэн. Цаашид үргэлжлүүлэн туршиж, аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийн гарын авлага гаргана гэж дэд профессор Б.Хээрийнбаатар онцоллоо.

М.Балжинням

Фото: Б.Ялалт

 
 

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж, үйлдвэрийн газрыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тушаал гарсан. Үүний дагуу үйлдвэрийн газрын ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл хангагдаж буйг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын мэргэжилтэн О.Баярбат ярилаа.

Цахим хичээлийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш нар болон үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевиз хамтран зохион байгуулна. Ирэх даваа гаригт эхлэх ХАБЭА-н ISO 45000-1 2018 стандарт, Менежментийн тогтолцооны хичээлийн хөтөлбөр цахим хэлбэрт шилжиж, бэлэн болсон байна. ХАБЭА-н сургалтад хамрагдах ажилтнуудыг үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан сургалтын нэгдсэн хуваарийн дагуу ажлаас нь чөлөөлж, цахим хичээлд оролцох нөхцөл боломжоор хангахыг холбогдох цех нэгжийн удирдлагуудад үүрэг болгожээ. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Төгссөн сургууль:

Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа БТДС-ийг 2000 онд төгссөн.

Мэргэжил:

Биеийн тамирын багш

Ажилласан туршлага:

2000-2001 онд “Мон-Алтиус” БТДС-д багш, 2001-2003 онд Хүндийн өргөлтийн тамирчин, 2004 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд багш, 2007 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборт хүчний дасгалжуулагч, 2009 оноос арга зүйчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2006 онд МҮОХ-ны сургалтад хамрагдаж Хүндийн өргөлтийн дасгалжуулагч, 2012 онд “Бээжин” БТДС-д Спортын дасгалжуулагч, 2015 онд “УБ-Мандала” иог, эрүүл амьдрах төвд иогийн багшаар, 2017 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Эмчилгээний иогоор анхан, гүнзгийрүүлсэн шат, 2019 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Иога нидра, жирэмсний иогийн багшаар тус тус суралцсан. 

Чин хүсэл:

Олон олон хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөн эрүүл аж төрөх, зөв дадал хэвшүүлж, эрүүл чийрэг болгох туйлын хүсэлтэй.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Сайхан бүхний эхлэл шинэ өглөөг сайнаар үргэлжлүүлэх нь эрхэм хүмүүн бид өөрсдөө билээ. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч бүлээн усаа ууж, өглөөний цайгаа ямар ч үед уухыг эрхэм болгодог. Өглөө ажилдаа ирээд чийрэгжүүлэх ажил маань эхэлдэг. Өглөө эртлэн намайг зорин ирж өөрсдийн эрүүл мэндээ даатган, надад итгэн бүх л зовлон жаргалаа тоочин суугаа эрхэм шавь нараараа хүрээлүүлэн, тэднээсээ урмын сайхан үг сонсож, эрүүлжин, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгааг нь харан баясаж, бахархаж, талархан явдаг даа.

Таны амьдралын сэргээш юу вэ?

-Эрхэм сайхан хүмүүс болох ээж, гэр бүл үр хүүхдүүдээсээ, намайг зорин ирдэг эрхэм хүндэт шавь нараасаа, ажлын хамт олноосоо эрч хүчийг мэдрэн, байгалийн үзэсгэлэнт зураг харж, сайхан аялгуу сонсож бясалгал хийж сэргэдэг.

Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, тэднийгээ өдрөөс өдөрт эрч хүчтэй, урам зоригтой байгааг харан, өөрийн мэдэх, чадах бүхнээ харамгүй зааж зөвлөн, ээж шиг нь, эгч шиг нь, дүү шиг нь, найз шиг нь, заримдаа бүр эмч шиг байлгадаг тэднээрээ бахархан, эрч хүч авдаг. Магадгүй, энэ бүхэн миний ажлын онцлог юм болов уу.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчдын арын албанд ажилладаг оффист олон цагаар, суугаа ажил эрхэлдэг ажилтнууддаа зориулан “Суугаа ажил нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх уршиг, хамгаалах арга зам”-ын талаар зөвлөмж гарган тараахаар бэлдэж байна. Тэднийг ажлын байрандаа 5 минут ч болов өөртөө цаг гарган дасгал хийж, цаашлаад 7 хоногт 2 удаа ч болсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэн бие махбодоо эрсдэлээс хамгаалан, амьдралын хэв маягаа өөрчлөн өөрсдийгөө болон гэр бүлдээ анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Эрүүл чийрэг байхаас гадна амьдралын зөв дадал хэвшилтэй болсноор ажлын бүтээмж өндөр, эрч хүчтэй байна шүү дээ.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэргэжилтэй минь холбоотой шинэ сургалт, сурталчилгаа хаана байна, тэр бүхэнд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэн, ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэн эрмэлздэг. Тиймдээ ч өнөөдөр энэ ажлыг хийж байна. Заримдаа өөрийгөө гайхдаг. Гэнэт л иог сонирхож, иогийн багш болсондоо хэдий мэргэжил минь багш ч гэсэн...  Ойр тойрны хүмүүс бас гайхдаг төмөр өргөж явсан бүдүүн хадуун байсан хүн нэг л өдөр Иогийн багш болж уян налархай болохыг хичээж яваад. Гэхдээ одоо энэ өндөрлөгөөс харахад би өөртөө маш их баярладаг, яагаад гэвэл Иогийн багш болсноороо олон хүний амьдралд, эрүүл мэндэд, зан чанарт , харах өнцөгт нь нөлөөлж чадсан даа. Анх, иогийн багш болоход минь бэрхшээл тулгарч байсан, гэхдээ шантралгүйгээр хамтын гэрээний дагуу цалинтай чөлөө, цалингийн зээл аваад сурч байсан. Тэрнээс хойш тасралтгүй иогийн ямар сургалт байна, тэр бүхэнд л сурч боловсрохыг хичээдэг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлээсээ хуваалцаач, Таны хобби сонирхол юу вэ?

-Чөлөө зав гарвал хэрээсэн оёдлоор хатгамал оёх, шигтээ наадаг байсан. Охиноо төрүүлснээс хойш охиндоо өөрийн гараар хөөрхөн хувцас оёж өмсүүлэх гээд оёдлын сургалтад сууж, оёдлын машин авч өөрийнхөө хэмжээнд оёдолчин болохыг хичээж явна. Хөгжим сонсох, агаарт алхах, онч үгс унших.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Зөвлөгөө гэхээсээ илүү би ээжийнхээ ажил амьдралдаа тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч, цаг баримталдаг, өрөөлд тус дэмтэй байхыг хичээдэг сайхан зан чанарыг үргэлжлүүлэн амьдрахыг хичээдэг. Сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусдаг, зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг гээд л зүтгэдэг.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Зөв хандлага, зөв сэтгэлтэй, амьдралын зөв дадал хэвшилтэй байж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн, эрүүл чийрэг амьдарцгаая.

Баасан, 17 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 17

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 108 дэх өдөр. Он дуусахад 257 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15 градус дулаан, шөнөдөө -1 градус хүйтэн, үүлшинэ, салхины хурд 1-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 сарын 17. Сугар гараг. Билгийн тооллын 25. Цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Энэ өдөр Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Замд гарах, тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, лам болох, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, боол шүтүүлэхэд муу.Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5098.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3039, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.6, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

2005 оны 4-р сар

  • Х.Наранхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар улиран томилогдов.

2010 оны 4-р сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн үндсэн баяжуулалтын III секцийг шинэчлэх ажлын хүрээнд зэс, молибдены хүдэр баяжуулах дэвшилтэт техник технологид нийцсэн шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулжээ.
  • Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн XXXXIII хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегийн үзэл баримтлалд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрдэнэт үйлдвэрийг 2020 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх концепцийг хэлэлцэн баталжээ.
  • УИХ “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” тогтоол гаргав.

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог