“Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжинэ

11 4-р сар 2016 12:00
3012 удаа үзсэн

     2016-2018 он хүртэл “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжихээр болжээ. Ингэхдээ орон нутгийн засаглал болон амьжиргааны чадавхыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэж Тогтвортой амьжиргаа - 3 төслийн сум дэмжих багийн ахлагч ярив. Одоогоор дээрх төслийг манай аймагт хэрэгжүүлэх бүтэц бий болжээ. Уг төслийг гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд нийт 34.1 сая америк долларын санхүүжилт хийгдэх аж. Үүнийг Дэлхийн банк болон Щвейцарын хөгжлийн агентлагаас гаргана. Дээрх хөрөнгийн 22.7 сая ам долларыг нь зээл хэлбэрээр олгох бөгөөд 11.4 сая ам долларыг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгох гэнэ. ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулсан сумдад уг тусламжийг олгох юм. Ингэхдээ тухайн жил ОНХС-д хуваарилагдсан хөрөнгийн тодорхой хувийг олгох зарчмаар урамшуулах гэнэ. Ингэхийн тулд Монгол улсын бүх сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг 9 үзүүлэлтээр үнэлэх юм байна.

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог