Эрдэнэт хотын 40 жилийн ойг 7-р сарын 28-31-нд тэмдэглэх санал хүргэв

11 4-р сар 2016 12:00
2499 удаа үзсэн

     Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан саяхан боллоо. Уг хурлаар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”, “Зарим тусгай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилт”, “Ой тэмдэглэх тухай” гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцжээ. Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиож байгаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулиас болж ойн баяр наадмын талаар ярих нь багассан энэ цагт аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдан 40 жилийн ойн наадмын товыг тогтож, саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлжээ. Монгол улсын Засгийн газрын 122 тоот тогтоол гарч аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулахыг санал болгосон. Энэ үеэр Монгол улсад АСЕМ хуралдах тул хөдөө орон нутгийн иргэдийг нийслэлд ирж хэт ачаалал үүсгэхгүйн тулд ийм алхам хийж байна. Мөн Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг ч зөрчиж байгаа хэмээн иргэд, ТББ-ууд үзэж байгаа. Ямартай ч Засгийн газраас аймгуудад дээрх 122 тоот тогтоолыг хүргүүлсэн.
     Мөн энэ тогтоол гарахаас өмнө Засгийн газрын 91 тоот тогтоол гарч Бүсийн хурдан морины уралдааныг долдугаар сарын 30-31-нд Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь аймгуудад явуулахаар тогтсон. Энэ бүхнээс улбаалан манай аймгийн хувьд хоёр биш нэг наадам хийх нь зөв гэж үзэн аймгийн Засаг даргын зүгээс долдугаар сарын 28-31-нд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах санал гаргажээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй үед төсөв санхүүгийн боломжиндоо тулгуурлан хоёр наадмыг нэгтгэн хийх саналаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлээд байна.






 

Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог