Улсын олимпиадын II даваанд амжилттай оролцлоо

11 4-р сар 2016 12:00
1211 удаа үзсэн

     2015-2016 оны хичээлийн жилийн Улсын олимпиадын II даваа буюу Аймгийн олимпиадад Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн багш сурагчид амжилттай оролцлоо. Физикийн хичээлээр 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл түрүүлж, IQ хичээлээр 12-р ангийн сурагч Л.Идэрмөнх дэд байр, Химийн хичээлээр 10-р ангийн сурагч С.Сувданчимэг 12-р ангид дэвшин оролцож гуравдугаар байр эзлэв. Дээрх сурагчдыг олимпиадад физикийн багш Э.Амарбаясгалан, математикийн багш Б.Мөнхнасан, химийн багш С.Мэнджаргал нар бэлтгэжээ. Физикийн багш нарын төрөлд   Э.Амарбаясгалан, Англи хэлний багш нарын төрөлд  И.Оюунтуяа нар түрүүлэв. Багш  Э.Амарбаясгалан,  И.Оюунтуяа, 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл нар Улсын олимпиадад Орхон аймгаа төлөөлөн оролцох эрх авлаа. Мөн Улаанбаатар хотод саяхан зохиогдсон Монгол улсын гавьяат багш Ш.Адилбишийн нэрэмжит “Шигшээ сорилго-5” химийн олимпиадад 10-р ангийн сурагч С.Сувданчимэг дэд байр эзэллээ.

Зүүн гараас: Т.Нямгэрэл, Л.Идэрмөнх, И.Оюунтуяа, С.Сувданчимэг, Э.Амарбаясгалан

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог