Боловсрол

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай. 2018 оны ГРАНПРИ шагналын эзнээр “СҮҮ” ХК тодорлоо. Оны онцлох арван аж ахуйн нэгжийн нэгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон шалгарав.

 


У.Цэрэнбат

Өнгөрч буй 2018 онд сурлага, спорт, урлагийн өндөр амжилт гаргасан, компанийн ажилтнуудын 15 хүүхдийг шилдгээр тодруулан энэ сарын 22-ны өдөр Ерөнхий захирлын нэрэмжит бэлгийг гардуулан өглөө. Бага, дунд, ахлах насны ангилалд шилдэг хүүхдүүдийг тодруулсан. Оны шилдэг сурагчаар Эрчим хүчний цехийн ажилтан Дандарбаатарын Оюундарь, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн инженер Дамдинсүрэнгийн Энххүслэн, Төслийн менежментийн хэлтсийн ажилтан Соджаргалын Анар-Эрдэнэ, Оны шилдэг авьяастан хүүхдээр Ил уурхайн ажилтан Батмөнхийн Үүрцайх, Геологи хайгуулын ангийн өрмийн мастер Сугарын Эгиймаа, Авто тээврийн байгууллагын ажилтан Наранбаатарын Ану-Дарь, Оны шилдэг тамирчин хүүхдээр Авто тээврийн байгууллагын ажилтан Ганзоригийн Мөнхжин, Тээвэр ложистикийн албаны ажилтан Амаржаргалын хүү, Н.Гантулга, Спорт ордны ажилтан Нармандахын Тэгш-Очир нар шалгарлаа. Оны шилдэг манлайлагч хүүхдээр Ил уурхайн замын мастер Мандахын Амарболд, Ил уурхайн ажилтан Ойдов-Мөнхийн Эрдэнэзул, Авто тээврийн байгууллагын ажилтан Одхүүгийн Эмүүжин, Оны шилдэг оюунлаг сурагчаар Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер Сэргэлэнгийн Солонго, Баяжуулах фабрикийн ажилтан Оч-Эрдэнийн Цэцэнбилэг, Уурхайчин соёлын ордны хөгжимчин Орогмаагийн охин, Э.Номуундарь нар тодорсон. Шилдэг хүүхдүүдэд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэж, амжилтаа бататган, дахин шилдэг болохыг ерөөв.


У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог