×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Технологийн сургуулийн 19 дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо Онцлох

19 1-р сар 2018 12:00
1049 удаа үзсэн
 
    Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн БАТС-ийн профессор, доктор (Sc.D) Л.Оюунцэцэг, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Д.Болор-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Техникийн Шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Баатархүү Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон төгсөгчид, эцэг эхчүүд оролцлоо.
     Уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын 4 сургалтын  мэргэжлээр 63 оюутан, Магистрын сургалтын үндсэн 2 мэргэжлээр 14 оюутан, төгсөж байгаа юм.
     Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг нээж Технологийн сургуулийн дээд боловсрол, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Л.Наранцэцэг үг хэлж, төгсөгчиддөө баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
     Сургуулиа амжилттай төгссөн оюутнууддаа  баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог