Технологийн сургууль 2017-2018 оны хичээлийн жилд Бакалаврын Эчнээ сургалтанд элсэлт авч байна Онцлох

29 9-р сар 2017 12:00
1860 удаа үзсэн
 
   ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд Бакалаврын Эчнээ сургалтанд дараах мэргэжлээр элсэлт авч байна. Үүнд:
     1. Авто инженер 
     2. Механик инженер 
     3. Ашигт малтмалын баяжуулалтын технологи 
     4. Уул уурхайн ашиглалтын технологи
     5. Цахилгааны инженер 
 
Элсэгчдэд тавигдах шаардлага: 
     • Гадаадын их дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг мэргэжлийн диплом (С диплом) болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх 
 
Бүрдүүлэх материал:
     • Иргэний үнэмлэх 
     • Сургууль төгссөн дипломын эх хувь 
     • Ажлын газрын тодорхойлолт 
     • 2% цээж зураг (3х4) бүртгэлийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Технологийн сургуулийн Сургалтын албаны 110 тоот өрөөнд бүртгэнэ. 
 
Холбоо барих утас: 01352-73318, 99352856, 99888166, 95347388
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 02:05
Үнэлэх
(0 Саналууд)