• Залуучууд хүчээ нэгтгэж байна

         Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв оны ажлаа төлөвлөн, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Орхон аймгийн их дээд сургуулиудын Оюутны холбоо, 21 багийн салбар зөвлөлийн төлөөллүүдэд танилцуулга уулзалт зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг эдгээр байгууллага 2019 онд зорилго нэгтэй ажиллаж, Шилдэг төрийн бус байгууллага, Шилдэг оюутан, Шилдэг салбар зөвлөл төрлөөр ажлаа дүгнэх болов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             И.ТОГТОХ        Дэлгэрэнгүй...
  • Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгджээ

         Монгол улсын төсвийн 82 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэлийн эхний хоёр сарын статистик үзүүлэлтээр зэс хамгийн өндөр буюу 259,8 тэрбум, жонш 3,3 тэрбум, төмөр 4,3 тэрбум, алт 5,1 тэрбум, цайр 11,5 тэрбум, нүүрс 184,2 тэрбум, бусад 9,7 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.      Мөн хугацаанд аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрс 8 сая тонн, зэсийн баяжмал 239,1 мянган тонн, алт 856,2 кг, молибдений баяжмал 817,0 тонн, төмрийн хүдрийн баяжмал 383,3 мянган тонн, хайлуур жоншны баяжмал 1,3 мянган тонн, цайрын баяжмал 15,9 мянган тонн, баррель газрын тос 1,1 сая тонноор үйлдвэрлэжээ. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайрын баяжмал өссөн дүнтэй гарлаа.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  И.ТОГТОХ Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр олон улсын зэрэгтэй гагнуурчин бэлтгэж эхэллээ

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд шат дараатай ажлууд хэрэгжүүлж эхэлсний нэг нь олон улсын зэрэг олгох гагнуурын сургалт юм. Уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн сургалтанд мэргэжлийн 5, 6-аас дээш буюу түвшин ахисан зэрэгтэй 50 гагнуурчин хамрагдаж байна. Тэд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын зэрэгтэй төгсөх юм. Сургалтыг үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс, Эрчим хүчний яамны Түлш эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд уг хичээлийн 80-90 хувь нь дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.     Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт үндсэн 315, хосолмол мэргэжилтэй 500 гагнуурчин, 100 гаруй зүсэгч ажилладаг. Эдгээр гагнуурчдын 60-70 нь ахмад ажилтны тоонд орсон тул залуу боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гагнуурчид 14 хоногийн турш даралтат сав, өндөр даралтын хурдасгуурын шугам, шугам хоолой, металл хийц гагнах, сэргээн засварлах чадварт суралцаж, онол, дадлага хосолсон шалгалт өгснөөр олон улсын зэргээ баталгаажуулна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     И.ЧИНТОГТОХ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3

Зэс, молибдены үнэ

2019-03-13

ЗЭС    6529  $/тн
Зэсийн үнийн хэлбэлзэл +19  $/тн
Зэсийн сарын дундаж 6486.78 $/тн
МОЛИБДЕН 26000  $/тн

 

Цаг агаар

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Alert

Warning!

Best check yo self, you're not looking too good. Nulla vitae elit libero, a pharetra augue.

Error or danger!

Oh snap! Change a few things up and try submitting again.

success!

Well done! You successfully read this important alert message.

Information!

Heads up! This alert needs your attention, but it's not super important.