ТАВАН АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

Т.Батчулуун
Сэтгүүлч
ТАВАН АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

     Автотээврийн цехийн Зорчих тээврийн хэсэг Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai” маркийн таван автобусаар парк шинэчлэл хийв. Тус цехийн ажлын нэг чухал хэсэг нь хүн тээвэр байдаг. Одоогийн байдлаар үйлдвэрийн ажилтнуудад том оврын 31 автобусаар үйлчилж байна. Нийтийн тээврийн салбарт 10 жилээс дээш явсан автомашин ашиглахыг хориглодог. Үүнтэй уялдуулан захиалгын дагуу таван  шинэ автобус иржээ. Эхний ээлжинд 60-аас дээш хүн зөөвөрлөх хүчин чадалтай хоёр автобусыг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад оруулж, гурван автобусны шугамд гарах бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Түүнээс гадна автобус хүлээн авсан жолооч нар өөрсдийн зардлаар зориулалтын кабин авч суурилуулах, гэрэл ойлгогч наах, улсын дугаарыг стандартын дагуу томоор хэвлэж тавих зэрэг техник үйлчилгээ хийх юм. Тус хэсэг нь нэг төрлийн автомашинаар парк шинэчлэл хийснээр “Hyundai” маркийн 36 автобус үйлдвэрийн ажилтнуудад үйлчлэхээр боллоо. 

“Бид 10 жил явсан таван автобусыг сольсон. Зогсоолд тавигдсан эдгээр автобусыг цаашид зохих газрын зөвшөөрлөөр ашиглана. Уурхайчдын тоо нэмэгдэж байна. Уурхайчин-1, 2, 3 орон сууцны хороолол ашиглалтад ороход тэндээс хүн тээвэрлэх шаардлага гарна. Тийшээ стандартын зам тавьж, зогсоол баригдсан тохиолдолд эдгээр автобусаа тэр чиглэлийн тээвэрт ашиглах юм. Мөн нөөц байдлаар нийтийн тээвэрт ашиглана” гэж Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж ярилаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.